Мэдээ мэдээлэл

ХАРИУ НЭХДЭГГҮЙ ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСИЙН ЭЗДЭД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Дархан –Уул аймгийн Цусны салбар төв нь ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Улаан Загалмайн Хороотой хамтран бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах зорилго бүхий “Цусны донорын дэлхийн өдөр”ийг “Донор та амь тэтгэгч Тогтмол хугацаанд цус, сийвэнгээ өгч, амьдрал бэлэглэе”. уриан дор зохион байгууллаа.Уг үйл ажиллагааг морин хуурын аялгууг тоглож, нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Буяндэлгэр нээж, ая дууны мэндээр хөглөгдөн Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хүндэт донор” тэмдгээр-2, ЦССҮТөвийн захирлын нэрэмжит “Хүндэт донор”-2 донор тус тус шагнагдсан бол “Донор хамт олон өргөмжлөл”өөр Дархан –Уул аймгийн Төрийн банкны хамт олон шагнагдлаа. Дархан –Уул аймгийн хэмжээнд бүртгэлтэй нийт 2350 донор байдаг бөгөөд үүнээс 53 нь хүндэт донор юм..Сайн дураараа, авлагагүйгээр цус, сийвэнгээ тогтмол хугацаанд өгөх нь аюулгүй цусны нөөц бүрдүүлэх гол үндэс төдийгүй байнга цус сэлбүүлэх шаардлагатай өвчтөнүүдийн амь насыг аварч, тэдний амьдралын баталгаа болдог билээ Эрхэм хүндэт хариу нэхдэггүй хүмүүнлэгийн үйлсийн эзэд эрхэм хүндэт цусны Донорууд Та бүхэндээ талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлс бүхэн ашид дэлгэрэх болтугай”