Даваа-Пүрэв 08:30-16:30
Баасан 08:30-13:30
Бидний тухай
Нэгдсэн эмнэлэг нь үйл ажиллагаандаа Эрүүл мэндийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон нутгийн өөрөө удирдах байгууллага, аймгийн Засаг даргын шийдвэр, холбогдох бусад хууль тогтоомж, стандарыг харъяа эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, бодлого, арга зүйгээр хангах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийх, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах эрх,үүргийг гүйцэтгэх төрийн байгууллага юм. Мөн иргэдийг дээдэлсэн, тэгш, хүртээмжтэй, чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх боломжоор хангах, үйл ажиллагаа нь иргэдэд нээлттэй, ил тод, иргэдийн оролцоог хангасан байх зарчмыг баримталдаг.
Чанарын бодлого
Нэгдсэн эмнэлэг MNS5095:2017 оны стандартын дагуу тусламж үйлчилгээний чиглэлээр бүтэц зохион байгуулалт хийж эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна.
Алсын хараа
Бүтэц орон тоо
Эмнэлгийн дарга 1, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга 1, албадуудын дарга 11, нарийн мэргэжлийн 110 эмч, 324 сувилагч, 130 бусад албан хаагчын бие бүрэлдэхүүнтэй хамтран нэг баг болж нэг зүгт хамтдаа өсөн хөгжиж хүн ардынхаа төлөө бүхнээ зориулан ажиллаж байна.