Даваа-Пүрэв 08:30-16:30
Баасан 08:30-13:30
НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН 2021-2024 ОНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
Товч түүх
Монгол улсад аж үйлдвэрийн томоохон төв Дархан хотыг 1961 онд ЗХУ ах дүү орнуудын хамтын ажиллагааны тусламжтайгаар барьж байгуулах анхны суурийг тавьснаас хойш цахилгаан станц, цементийн үйлдвэр , силикат тоосго шохойн, хүнсний комбинат зэрэг үйлдвэр аж ахуйн газрууд болон орон сууцны барилгууд олноор баригдаж бүтээн байгуулалтанд оролцохоор илгээлт аван ирэх оршин суугчдын тоо өсч хүн амын төвлөрөл нэмэгдсэн тул 1963 онд байгуулагдсан 50 ортой дундын эмнэлгийг өргөтгөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэн 1966 онд 105 ортой Нэгдсэн эмнэлэг байгуулагдаж эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлж эхэлсэн.
1972 оны 2-р сард ЗХУ-ын тусламжаар баригдсан “Дархан хотын эмнэлэгийн хотхон”-ыг бүрэн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй нь хүлээлгэж өгсөн явдал Дарханчуудын эрүүл мэндэд чухал ач холбогдолтой томоохон үйл явдал болсон. Энд 240 ортой больниц, 40 ортой бүтэн боксчилсон халдвартын тасаг,шүүх эмнэлэг-эмгэг анатомын корпус, гал тогооны цогцолбор, угаалга ариутгалын цогцолбор, нэг өдөрт 400 хүнд үйлчлэх хүчин чадалтай поликлиник, физик эмчилгээний 20 гаруй кабинет бүхий тасаг,клиник,биохими, бактерлогийн лаборатори, рентгений иж бүрэн кабинетуудтай болсон түүхтэй.
1977 онд эмнэлгийн барилга баригдаж 200 ортой хүүхдийн тасаг шинээр ашиглалтанд орсон. 1979 онд мэс заслын тасгийн дэргэд 20ортой гэмтлийн тасаг осол гэмтлийн нарын мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг болсон. 1987 онд хөдөө орон нутагт анхны бие даасан гэмтэл согогын анхны бие даасан 60 ортой тасаг бий болсон. 2013 онд ЭМЯ-ны санхүүжилтээр тоног төхөөрөмж компьютер томографийн аппарат суурилуулан тархины бүх төрлийн өвчний оношлогоо эмчилгээ хийгддэг болсон. 2007онд 15 ортой ахмадын тасаг бий болсон. 2019онд эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрээнд 50 ортой төрөх эмнэлэг шинээр баригдаж эмгэг нярайн тасагтай болсон.
Товч танилцуулга
Нэгдсэн эмнэлэг нь үйл ажиллагаандаа Эрүүл мэндийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон нутгийн өөрөө удирдах байгууллага, аймгийн Засаг даргын шийдвэр, холбогдох бусад хууль тогтоомж, стандарыг харъяа эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, бодлого, арга зүйгээр хангах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийх, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах эрх,үүргийг гүйцэтгэх төрийн байгууллага юм. Мөн иргэдийг дээдэлсэн, тэгш, хүртээмжтэй, чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх боломжоор хангах, үйл ажиллагаа нь иргэдэд нээлттэй, ил тод, иргэдийн оролцоог хангасан байх зарчмыг баримталдаг.
Нэгдсэн эмнэлэг MNS5095:2017 оны стандартын дагуу тусламж үйлчилгээний чиглэлээр бүтэц зохион байгуулалт хийж эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна.
“Нэгдсэн эмнэлгийн үлгэрчилсэн дүрэм, бүтэц үйл ажиллагааны чиглэл”-ийн дагуу Удирдлагын баг, Санхүүгийн алба, Хүний нөөцийн алба, Чанарын алба, Сувилахуйн алба, 26 тасаг нэгжтэй, амбулатори-1,2 тасаг 36 нарийн мэргэжлийн кабинеттай нийт 504 хүний нөөцтэй ажилласан. Үүнд
Алба |
Амбулаторийн тасгууд |
Стационарийн тасгууд |
|
|
13тасаг |
Энэхүү стратеги төлөвлөгөөг дараах бодлогын баримт бичгийг үндэслэж боловсруулав. Үүнд
УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоол “Алсын хараа -2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого
Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030”
Дархан-Уул аймгийн 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх “Эрүүл Дарханчууд” дэд хөтөлбөр
Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр
ЭМГ-ын 2021-2024 оны хөгжлийн стратеги төлөвлөгөөг тус тус үндэслэж боловсруулав.
АЛСЫН ХАРАА
“СЭТГЭЛД ТАНЬ ХҮЧ-ЗҮРХЭНД ТАНЬ ИТГЭЛ НЭМЬЕ”
ЭРХЭМ ЗОРИЛГО
Нэгдсэн эмнэлгийн удирдлага, манлайлалыг дээшлүүлж хүний нөөцийн ур чадварыг сайжруулж, техник технологи, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын тогтолцоог үр дүнтэй нэвтрүүлэн, эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, зохион байгуулах үйлчилгээг олон улсын жишигээр хөгжүүлнэ.
Стратеги төлөвлөгөөний зорилго, зорилтууд
НЭГ. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стратегийн зорилго
Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагааг өвчин эмгэгийг эрт илрүүлэх, эрүүл хүнд хандуулах, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлнэ.
Үндсэн чиг үүрэг 1.1 Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний удирдлага, зохион байгуулалт, дэмжих үйлчилгээнд олон улсын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, хөгжүүлнэ
Зорилт-1: Зонхилон тохиолдож байгаа өвчин эмгэгээс сэргийлэх анхдагч сэргийлэлтийг эрсдэлт бүлгийн хүн амын дунд хүртээмжтэй, үр дүнтэй зохион байгуулах
Зорилт-2: Өвчин эмгэг, осол гэмтлээс сэргийлэх хоёрдогч сэргийлэлтийн арга технологийг сайжруулж, хүн амын хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах
Зорилт-3: Эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангаж, бусад салбаруудыг манлайлж ажиллах
ХОЁР. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стратегийн зорилго
Тусламж, үйлчилгээний чанарын тасралтгүй хөгжлийг дэмжин, чанар, аюулгүй байдал, магадлан итгэмжлэлийн тогтолцоог бэхжүүлж, бие даасан тогтвортой байдлыг хангах хэлбэрт шилжинэ.
Үндсэн чиг үүрэг 2.1 Хүн ам, эмзэг бүлгийн эх хүүхдэд үзүүлэх ерөнхий ба нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, нөөцийн чадавхийг бэхжүүлэх
Зорилт-1 Эх нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлж, ур чадварыг сайжруулах
Зорилт-2 Хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлж, хүртээмж, үр дүнг сайжруулах
Зорилт-3 ХӨЦМ-ийн хөтөлбөрийг орчин үеийн шинэ мэдээллээр баяжуулж, үр дүнтэй хэрэгжүүлэх
Зорилт-4 Эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээг өргөжүүлж, хөгжүүлэх
Үндсэн чиг үүрэг 2.2 Мэс засал, гэмтлийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, зарим тусламж үйлчилгээнд олон улсын стандартыг хэрэгжүүлэх
Зорилт-1 Мэс заслын өвчлөлийн оношлогоо, эмчилгээний стандартыг боловсронгуй болгож, хагалгааны нэр төрлийг нэмэгдүүлэх
Зорилт-2 Гэмтлийн өвчлөлийн оношлогоо, эмчилгээний стандартыг боловсронгуй болгож, хагалгааны нэр төрлийг нэмэгдүүлэх
Үндсэн чиг үүрэг 2.3 Дотор, мэдрэлийн тусламж үйлчилгээг хүн ам, эмзэг бүлгийн хүмүүст чанартай, хүртээмжтэй үзүүлж, зонхилон тохиолдох өвчлөл, эндэгдлийг бууруулах
Зорилт-1 Дотрын өвчний оношлогоо эмчилгээнд орчин үеийн нотолгоонд суурилсан арга аргачлалыг нэвтрүүлж, зонхилж байгаа өвчлөлийн тархалтыг бууруулах
Зорилт-2 Мэдрэлийн өвчний оношлогоо эмчилгээнд орчин үеийн нотолгоонд суурилсан арга аргачлалыг нэвтрүүлж, зонхилж байгаа өвчлөлийн тархалтыг бууруулах
Үндсэн чиг үүрэг 2.4 Мэдээгүйжүүлэг-эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээнд орчин үеийн оношлогоо эмчилгээний арга технологийг нэвтрүүлж, яаралтай тусламжийн чанарыг сайжруулах
Зорилт-1 Мэдээгүйжүүлэг-эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээнд орчин үеийн оношлогоо эмчилгээний арга технологийг нэвтрүүлж, яаралтай тусламжийн чанарыг сайжруулах
Үндсэн чиг үүрэг 2.5 Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орчин үеийн оношлогоо, эмчилгээ, нотолгоонд тулгуурласан дэвшилтэд арга технологийг нэвтрүүлж, сэтгэцийг эмгэгийг бууруулах
Зорилт-1 Сэтгэцийн өвчлөлийн эмчилгээ оношлогоонд шинэчилсэн стандарт технологийг нэвтрүүлж, сэтгэц нийгмийн нөхөн сэргээх эмчилгээний төрлийг нэмэгдүүлэх
Зорилт-2 Сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлж, асаргаа сувилгааны үр дүнтэй үйлчилгээг нэвтрүүлэх
Үндсэн чиг үүрэг 2.6 НАСС,ЧХХ,Нүдний эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд орчин үеийн оношлогоо, эмчилгээ, нотолгоонд тулгуурласан дэвшилтэд арга технологийг нэвтрүүлж, өвчин, эмгэгийг бууруулах
Зорилт-1 НАСС-ийн оношлогоо, эмчилгээний шинэ арга технологийг үр дүнтэй нэвтрүүлэх
Зорилт-2 ЧХХ -ийн оношлогоо, эмчилгээний шинэ арга технологийг үр дүнтэй нэвтрүүлэх
Зорилт-3 нүдний эмгэгийн оношлогоо эмчилгээний тусламжийг сайжруулах Үндсэн чиг үүрэг
Үндсэн чиг үүрэг 2.7 Параклиникийн тусламж үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлж, чанарын баталгааг хангуулах үйл ажиллагаа, нөхцөлийг бүрдүүлэх
Зорилт-1 Лабораторийн болон багажийн шинжилгээг стандартын шаардлагын дагуу хэрэгжүүлж, хүний нөөцөөр хангагдах,чанарын баталгааг хангах үйл ажиллагааг бэхжүүлэх
Зорилт-2 Эмийн бус эмчилгээний төрлийг нэмэгдүүлж, эмчилгээний болон эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах
Зорилт-3 Цус цусан бүтээгдэхүүний нөөцийн хангалтыг нэмэгдүүлж, чанарын шаардлага, аюулгүй байдлыг хангасан тусламжийг үзүүлэх
Зорилт-4 Эмчилгээ, оношлогооны чанарыг сайжруулах, эмч мэргэжилтний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд эмгэг судлалын тусламж үйлчилгээний үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх
Үндсэн чиг үүрэг 2.8 Халдварт өвчний эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд орчин үеийн оношлогоо, эмчилгээ, нотолгоонд тулгуурласан дэвшилтэд арга технологийг нэвтрүүлж, өвчин, эмгэгийг бууруулах
Зорилт-1 Зонхилон тохиолдож байгаа халдварт өвчний эмчилгээ, оношлогоонд нотолгоонд тулгуурласан аргыг нэвтрүүлж, халдварт өвчний хяналтын үр дүнг сайжруулж, тархалтыг бууруулан, сэргийлэх арга хэмжээний бодит үр дүнг дээшлүүлэх
Зорилт-2 Хүн амыг Сүрьеэ өвчнөөс сэргийлэх, сүрьеэгийн эмчилгээ оношлогооны чанар, хүртээмжийг дээшлүүлэх
Зорилт-3 Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын Менежментийн чиглэлээр загвар хэрэгжүүлэх
Зорилт-4 Тархвар судлалын тусламж үйлчилгээг өргөжүүлэх
Үндсэн чиг үүрэг 2.9 Халдварт ба халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл зан үйлийг төлөвшүүлэх мэдээлэл сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх
Зорилт-1 Хүн амын дунд эрүүл мэндийн зөв зан үйлийг төлөвшүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх
Зорилт-2 БЗДХ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулж эрсдэлт бүлгийн зан үйлийн хандлагыг өөрчилөх
Зорилт-3 Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх үйл ажиллагааны ач холбогдол, үр дүнг дээшлүүлж, сургалт сурталчилгааны тэргүүлэх чиглэл болгох
Зорилт-4 Хүн, ам ялангуяа хүүхэд залуучуудыг ахуйн ба зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх үйл ажиллагааг идэвхижүүлэх
Үндсэн чиг үүрэг 2.10 Халдвараас урьдчилан сэргийлэх, цар тахлын голомтонд болон нийтийг хамарсан гамшигийн үед эмч, эмнэлгийн ажилтаны ур чадварыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж болон бусад нөөцийн хүрэлцээ хангамжийн бэлэн байдлыг хангах
Зорилт-1 Шинээр сэргэж буй халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээг өргөжүүлж, тусламж үйлчилгээний бэлэн байдал хангах
Зорилт-2 Гамшгийн үед үзүүлэх тусламж үйлчилгээний бүх нөөцийн бэлэн байдлыг хангаж, салбаруудын оролцоог нэмэгдүүлэх
Үндсэн чиг үүрэг 2.11 ЭМТҮЧАБ чанарыг тасралтгүй сайжруулан, үйл ажиллагааг зохион байгуулж чанар эрсдэл, үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд хяналт тавьж, дэмжин туслах, арга зүйн зөвлөгөө өгч чанарын бүх төрлийн үйл ажиллагааны хөгжлийг дэмжиж, үйлчилүүлэгчдийн сэтгэл ханамжийн баталгааг хангах.
Зорилт-1 Чанарын удирдлагын бүтэц, тогтолцоог эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх чиглэлд бэхжүүлэх
Зорилт-2 Чанарын тусламжийн арга аргачлалыг боловсронгуй болгож, үр дүнтэй ашиглах
Үндсэн чиг үүрэг 2.12 Чанарын баталгааг хангасан үйлчилгээг нэвтрүүлэх эрх зүйн дэмжлэгт орчин бүрдүүлэх
Зорилт-1 Үйлчилүүлэгчийн эрх зүйн байдлыг хангаж, үйлчилүүлэгч иргэдийн сэтгэл ханамжийг сайжруулж, аюулгүй ажиллах нөхцөл бүрдүүлэх
Үндсэн чиг үүрэг 2.13 Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стандарт, эмнэлзүйн удирдамж, чанар, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийг боловсронгуй болгож, мөрдүүлэх
Зорилт-1 Чанарын хөгжлийг дэмжих урамшуулалын тогтолцоо бий болгож, дэмжлэг үзүүлэх
Зорилт-2 Тусламж үйлчилгээний чиглэл бүрээр стандарт, эмнэл зүйн удирдамж, гардан үйлдлийн удирдамж заавруудыг шинэчилэн боловсруулж, хэрэгжилтийг хангах
Үндсэн чиг үүрэг 2.14 Сувилахуйн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчийн хэрэгцээнд тулгуурлан стандартын дагуу чанартай хүртээмжтэй үзүүлэх
Зорилт-1 Сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах
Зорилт-2 Сувилахуйн тусламж үйлчилгээнд шинэ технологи бүтээлийг хэрэгжүүлэх
Зорилт-3 Эрсдлийн удирдлага халдварын сэргийлэлт хяналт
Зорилт-4 Зан үйлийн өөрчлөлт харьцаа хандлага
Зорилт-5 Хүний нөөцийн хөгжил манлайллын хүрээнд сувилагч тусгай мэргэжилтнүүдийг чадавхижуулах
ГУРАВ. Хүний нөөцийн хөгжлийн стратегиин зорилго
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих, төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагааг цахимжуулах замаар удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох;
Үндсэн чиг үүрэг 3.1 Мэргэжлийн өндөр ур чадвартай, ёс зүйн харилцаа хандлага төлөвшүүлэх, идэвхи санаачлага , чин эрмэлзэлтэй хүний нөөцийг хөгжүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, үр дүнг сайжируулах
Зорилт-1 Нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн бүтэц зохион байгуулалтыг боловсронгүй болгох
Зорилт-2 Хүний нөөцийг хөгжүүлэх , чадавхижуулах сургалтыг тасралтгүй зохион байгуулж, албан тушаал дэвших, хувь хүн, байгууллага хөгжих боломжийг бүрдүүлэх.
Зорилт-3 Хүний нөөцийн хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагаа, нийгмийн баталгааг хангах
Зорилт-4 Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандалгыг дээшлүүлж, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх
ДӨРӨВ. Эрүүл мэндийн санхүүжилтийн стратегийн зорилго
Эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээг хүн амын хэрэгцээнд тулгуурлан тэгш, үр ашитгай хүргэхийг дэмжсэн санхүүгийн үйл ажиллагаа, санхүүжилтийн тогтолцоог сонгох замаар, эдийн засгийн өсөлтийг хангах.
Үндсэн чиг үүрэг 4.1 Ýìíýëãèéí ÷àíàðòàé òóñëàìæ ¿éë÷èëãýýã õ¿í àìûí õýðýãöýýíä òóëãóóðëàí òýãø,¿ð àøèãòàé õ¿ðãýõèéã äýìæñýí ñàíõ¿¿ãèéí ¿éë àæèëëàãàà,ñàíõ¿¿æèëòèéí òîãòîëöîîã ñîíãîõ çàìààð õ¿í àìûí ýð¿¿ë ìýíäèéã ñàéæðóóëàõ,ýðñäëýýñ õàìãààëàõ,ýäèéí çàñãèéí ºñºëòèéã õàíãàõ
Зорилт-1 Өөрийн байгууллагын үйл ажиллагааг сурталчилах
Зорилт-2 Ор хоногийн төлөвлөгөө биелүүлэх
Зорилт-3 Төлбөрт тусламж үйлчилгээ сайжруулах
ТАВ. Эрүүл мэндийн шинэ технологийн тусламж үйлчилгээний стратегийн зорилго
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хууль эрх зүй, шалгалт баталгаажуулалт, засвар үйлчилгээ, сургалт, бүртгэл мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх;
Үндсэн чиг үүрэг 5.1 Хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан технологийн төлөвлөлт хийж нэвтрүүлэх
Зорилт-1 Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг оновчтой шуурхай, чанар, хүртээмжийг сайжруулж, орчин үеийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлнэ.
Зорилт-3 “Эмнэлзүйн тусламж үйлчилгээнд алсын зайн оношлогоо, зөвлөгөө мэдээлэл солилцох үйлчилгээг өргөжүүлнэ.
Зорилт-4 Эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, авто машины парк шинэчлэлт, шалгалт тохируулга, баталгаажуулалтын үйл ажиллагааг бэхжүүлнэ.
ЗУРГАА. Эм зүйн тусламж үйлчилгээний стратегийн зорилго
Эмийн зохицуулалтын үйл ажиллагааг олон улсын эмийн зах зээлийн хөгжлийн түвшинд нийцүүлэх;
Үндсэн чиг үүрэг 6.1 Эмийн бодлого зохицуулатын хүрээнд эм зүйн тусламж үйлчилгээний удирдлагын бүтэц үйл ажиллагааг боловсронгуй болгох
Зорилт-1 Бүтэц үйл ажиллагааг шаардлагад нийцүүлж зохион байгуулж, ЗШЭ-ээр тасралгүй хангах
Зорилт-2 Эмийн бүртгэл, мэдээллийг сайжруулж, эмийн баталгааг хангасан байдалд хийх хяналт үнэлгээг үр дүнтэй гүйцэтгэх
Үндсэн чиг үүрэг 6.2 Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эм зүйн дэмжлэгт үйлчилгээг өргөтгөх
Зорилт-1 Эмч эмнэлгийн ажилтануудын эмийн зохистой хэрэглээг төлөвлшүүлэх, сургалт мэдээддийн үйл ажиллагааны чанар хүртээмжийг нэмэгдүүлэх
Зорилт-2 Иргэд үйлчлүүлэгчдийн эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хандлага, зан үйлийг сайжруулах арга хэмжээнд олон нийтийн
ДОЛОО. Мэдээлэл технологийн тусламж үйлчилгээ стратегийн зорилго
Эрүүл мэндийн статистик мэдээ, мэдээлэл, зайн анагаах ухаан, цахим эрүүл мэнд, мэдээллийн технологийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж олон улсын болон бүсийн жишигт нийцүүлэх;
Үндсэн чиг үүрэг 7.1 Мэдээлэл, технологи, аж ахуйн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгцээ, зах зээлийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх
Зорилт-1 Бүтэц үйл ажиллагааг шаардлагад нийцүүлж зохион байгуулж, ЗШЭ-ээр тасралгүй хангах
Зорилт-2 Цахим эрүүл мэндийн дэвшилтэт технологийг өргөжүүлнэ хурал, сургалтын оролцоог нэмэгдүүлэх
НАЙМ. Байгууллагын хөгжил ба салбарын удирдлагын стратегийн зорилго
Эрүүл мэндийн байгууллагын бүтэц, хагас бие даасан засаглалыг хөгжүүлэх, тусламж үйлчилгээний ая тухтай орчинг бүрдүүлж, байгууллагын соёл, ил тод байдлыг сайжруулах
Үндсэн чиг үүрэг 8.1 Байгууллагын хөгжил ба салбарын удирдлага: Эрүүл мэндийн байгууллагын бүтэц, хагас бие даасан засаглалыг хөгжүүлэх, тусламж үйлчилгээний ая тухтай орчинг бүрдүүлж, байгууллагын соёл, ил тод байдлыг сайжруулах
Зорилт-1 Олон улсын жишигт нийцсэн эмнэлгийн дэд бүтцийг хөгжүүлнэ.
Зорилт-2 ОУБ-ууд, төрийн ба төрийн бус байгууллагуудын салбар хоорондын үйл ажиллагааг хөгжүүлэх
Зорилт-3 Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах үйл ажиллагааг хөгжүүлж, зарим шаардлагатай тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх
Зорилт-4 Тусламж үйлчилгээний чиглэл бүрт, ил тод нээлттэй байдлыг хангаж, хариуцлага, урамшуулалын үр дүнтэй аргыг хэрэгжүүлснээр эмч эмнэлгийн ажиллагсдын идэвхи оролцоог нэмэгдүүлэх
Нэгдсэн Эмнэлгийн стратеги төлөвлөгөө нь нийт 8 бүлэг 63 зорилттой.
Стратеги төлөвлөгөө боловсруулсан ажлын хэсэг:
Ажлын хэсгийн ахлагч: Б.Туяасайхан -Хүний нөөцийн албаны дарга
Гишүүд: Ю.Ариунаа - Эмчилгээ эрхэлсэн орлогч
З.Баатархүү -Эдийн засагч
Г.Байгальмаа -Эрсдэлийн менежер
Ц.Тэмүүжин - Поликлиник-1 тасгийн эрхлэгч
Ц.Оюунчимэг- СМЭТ тасгийн эрхлэгч
С.Оргил – Дотрын их эмч
А.Оюун-Эрдэнэ- Сувилахуйн албаны дарга
Г.Ариунтуяа –МЭЭ тасгийн эрхлэгч
Н.Шүрэнцэцэг- ХАЯТ тасгийн ахлах сувилагч