Товч түүх

 Дархан –Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг үүсэж хөгжсөний түүхт 86 жил

Монгол улсад аж үйлдвэрийн томоохон төв Дархан хотыг 1961 онд ЗХУ ах дүү орнуудын хамтын ажиллагааны тусламжтайгаар барьж байгуулах анхны суурийг тавьснаас хойш цахилгаан станц, цементийн үйлдвэр , силикат тоосго шохойн, хүнсний комбинат зэрэг үйлдвэр аж ахуйн газрууд болон орон сууцны барилгууд олноор баригдаж бүтээн байгуулалтанд оролцохоор илгээлт аван ирэх оршин суугчдын тоо өсч хүн амын төвлөрөл нэмэгдсэн тул 1963 онд байгуулагдсан 50 ортой дундын эмнэлгийг өргөтгөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэн 1966 онд 105 ортой Нэгдсэн эмнэлэг байгуулагдаж эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлж эхэлсэн.


1972 оны 2-р сард ЗХУ-ын тусламжаар баригдсан “Дархан хотын эмнэлэгийн хотхон”-ыг бүрэн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй нь хүлээлгэж өгсөн явдал Дарханчуудын эрүүл мэндэд чухал ач холбогдолтой томоохон үйл явдал болсон. Энд 240 ортой больниц, 40 ортой бүтэн боксчилсон халдвартын тасаг,шүүх эмнэлэг-эмгэг анатомын корпус, гал тогооны цогцолбор, угаалга ариутгалын цогцолбор, нэг өдөрт 400 хүнд үйлчлэх хүчин чадалтай поликлиник, физик эмчилгээний 20 гаруй кабинет бүхий тасаг,клиник,биохими, бактерлогийн лаборатори, рентгений иж бүрэн кабинетуудтай болсон түүхтэй.


1977 онд эмнэлгийн барилга баригдаж 200 ортой хүүхдийн тасаг шинээр ашиглалтанд орсон. 1979 онд мэс заслын тасгийн дэргэд 20ортой гэмтлийн тасаг осол гэмтлийн нарын мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг болсон. 1987 онд хөдөө орон нутагт анхны бие даасан гэмтэл согогын анхны бие даасан 60 ортой тасаг бий болсон. 2013 онд ЭМЯ-ны санхүүжилтээр тоног төхөөрөмж компьютер томографийн аппарат суурилуулан тархины бүх төрлийн өвчний оношлогоо эмчилгээ хийгддэг болсон. 2007онд 15 ортой ахмадын тасаг бий болсон. 2019онд эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрээнд 50 ортой төрөх эмнэлэг шинээр баригдаж эмгэг нярайн тасагтай болсон.


 

No photo description available.

Түүхэн үе үеийн захиралууд

Үе үеийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нар

 Эмнэлгээс төрсөн монгол улсын гавьяатууд