Мэдээ мэдээлэл

ДЭМЖИХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАНУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАЖ БАЙНА

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 193 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/295 дугаар тушаалын хүрээнд жил бүрийн 08 дугаар сарыг “ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ САР” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ ажлын хүрээнд нэгдсэн эмнэлгийн удирдлагын зүгээс ажилтан, албан хаагчдынхаа нийгмийн хамгааллыг сайжруулах, тасралтгүй хөгжих боломжийг нэмэгдүүлэх, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн орчин, нөхцөлийг сайжруулах зэрэг үйл ажиллагааний төлөвлөгөөний дагуу дэмжин туслах үйлчилгээний ажилтануудыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажлыг эрүүл мэндийн дэмжих төвийг түшиглэн зохион байгуулж байна. Энэ оны 03 болон 05 сард эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэнүүд эрүүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан бөгөөд энэ сард хуваарийн дагуу эмнэлгийн бус мэргэжилтангүүд болон аж ахуй, үйлчилгээний ажилтанууд хамрагдаж байна.