Даваа-Пүрэв 08:30-16:30
Баасан 08:30-13:30
Дархан –Уул аймгийн ЭМБ-уудын ахмадын зөвлөл анхны зөвлөгөөнөө зохион байгууллаа
Дархан –Уул аймгийн Эрүүл Мэндийн Байгууллагуудад /ЭМБ-ууд/ ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан 400 гаруй өндөр настан байдаг. ЭМБ-уудын ахмадын зөвлөлийг энэ 6-н сард байгуулсан бөгөөд даргаар нь Ц.Баясгалан /нэгдсэн эмнэлгийн дарга асан/, удирдах зөвлөлөөр Ц.Оюунмандах /нэгдсэн эмнэлгийн аж ахуйн дарга асан/, их эмч Ц.Цогбадрах зэрэг нэгдсэн эмнэлэг, өрх, сумын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл орсон нийт 13 удирдах гишүүнтэй ахмадын зөвлөлийн хамт олон анх удаа аймгийн ЭМБ-уудын ахмадын зөвлөлийн зөвлөгөөнийг 2022-09-30-ны өдөр Залуучууд театрт зохион байгуулж нийт ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ. Энэхүү Ц.Баясгалан даргатай ЭМБ-уудын ахмадын зөвлөл нь нийт гишүүдийнхээ эрхийг хамгаалах, бүртгэлжүүлэх, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ авах боломж, тэдний нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэхэд чиглэлэсэн олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм байна.