Даваа-Пүрэв 08:30-16:30
Баасан 08:30-13:30
Хэвтэн эмчлүүлэх, амбулаторийн гэсэн хоёр төрөл байсан эмнэлгийн тусламж үйлчилгээнд сүүлийн жилүүдэд өдрийн эмчилгээний төрлүүд нэмэгдэн орж ирсэн. Өнөөдрийн байдлаар Дархан нэгдсэн эмнэлэгт амбулаторийн өдрийн эмчилгээ, уламжлалт эмчилгээний өдрийн эмчилгээ, хавдрын өдрийн эмчилгээг төрөлжүүлэн үзүүлж байна. Үйлчлүүлэгчдэд өдрийн эмчилгээний мэргэшсэн эмч, сувилагчийн баг үйлчлэхээс гадна тухайн иргэн ор хоногийн мөнгө (хамтын төлбөр төлөхгүй),ажлаа хийнгээ эмчилгээ хийлгэхээс гадна, шаардлагатай тохиолдолд өвчний лист (эмнэлгийн хуудас) авах боломжтой юм. Өдрийн эмчилгээнд хамрагдахын тулд Иргэн эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн байх шаардлагатай. Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн өдрийн эмчилгээ нь эмнэлгийн хашаан дотор Хуучин төрөх тасгийн (3-н давхар цагаан байшин) 2 давхарт байрладаг.Ажлын өдрүүдэд 08:00 -16:00 цаг ажиллана.
ДАРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ