Мэдээ мэдээлэл

АЛТАН НАМАР -2023” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчдын өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, олон нийтэд сурталчлах, үйлдвэрлэлийн туршлагаа хуваалцах, харилцан суралцах зорилгоор 2013 оноос эхлэн жил бүр уламжлал болсон ажлуудын нэг бөгөөд өнөөдөр буюу 2023 оны 10 сарын 27ны өдөр “Алтан намар -2023” ургацын баяр үзэсгэлэн худалдааг байгууллага хамт олноороо тэмдэглэн өнгөрүүллээ. Уг үйл ажиллагаанд нийт  25 тасгийн хамт олон  8  төрлөөр 64 өрхийн үйлдвэрлэгч оролцож “Шилдэг өрхийн үйлдвэрлэгч хамт олон,“-оор Г.Бадамлянхуа эрхлэгчтэй Дотрын тасгийн хамт олон, Шилдэг өрхийн үйлдвэрлэгч”ээр амаржих тасгийн эх баригч Б.Сансартуяа, хагалгааны нэгдсэн тасгийн сувилагч Т.Өлзийсайхан, үйлчилгээний албаны үйлчлэгч Н.Гантөмөр нар тус тус шалгарлаа. “АЛТАН НАМАР -2023” үзэсгэлэн худалдаанд оролцож шагналт байруудыг эзэлсэн ажилтан, албан хаагч нартаа болон нийт оролцогч, тэднийг дэмжин тусалсан тасаг нэгжийн хамт олонд талархал илэрхийлье!
ДАРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ