Даваа-Пүрэв 08:30-16:30
Баасан 08:30-13:30
Нэгдсэн эмнэлгийн 30 ортой уламжлалын тасгийг түшиглэн Уламжлалт анагаах ухааны өдрийн эмчилгээний кабинет нь үйлчлүүлэгчдээ хүлээн авахад бэлэн боллоо. Уг уламжлалт эмчилгээний кабинет” өдөрт 10 -12 үйлчлүүлэгчийг хүлээн авч “Уламжлалт эм, тан, бариа засал, бумба, жин засал, зүү засал, хануур, самнуур, шивүүр засал, физик эмчилгээг эмнэлэгт хэвтэхгүйгээр ажлын өдрүүдэд 08:00-16:00 цагийн хооронд ажил эрхэлдэг хүмүүс хамтын төлбөр буюу /ор хоногийн мөнгө-22,500 төгрөг/, Төрөөс шимтгэлийг нь хариуцан төлж буй иргэдийн хувьд төлбөр төлөхгүйгээр 7-9 хоног уламжлалт анагаах ухааны өдрийн эмчилгээнд хамрагдах боломжтой.
Уламжлалт анагаах ухааны өдрийн эмчилгээнд хамрагдахыг хүсвэл Та нэгдсэн эмнэлгийн 7037-1103, 7037-3103 утсаар болон өөрийн биеэр цахимаас амбулаторийн уламжлалын эмчийн цагийг авч бүртгүүлэн үзүүлснээр уг эмчилгээнд хамрагдах боломжтой.
Байршил: Уламжлалт анагаах ухааны өдрийн эмчилгээний кабинет нь Хуучин дархан ЭМГ-ын 3-н давхарт