Мэдээ мэдээлэл

АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД -ШИЙДЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ

АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД -ШИЙДЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ

Европын холбооны санхүүжилтээр Дархан-Уул аймагт хэрэгжиж буй “Найрамдал төсөл” -ийн зорилтын хүрээнд нийгэмд тулгамдаж буй асуудлыг иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэх зорилгоор “Дархан форум” нээлттэй хэлэлцүүлгийн арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа.

“Дархан форум” -ын 3 дахь удаагийн нээлттэй хэлэлцүүлгийг Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, АЗДТГазар, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, “Дархан Форум” -ын нийгмийн салбар зөвлөлтэй хамтран өнөөдөр /2024.01.16/ анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх зорилгоор “АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД -ШИЙДЭЛ” сэдвээр зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэгт аймаг орон нутгийн цаашдын бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэгч аймаг, сумдын ИТХ, Засаг дарга нар, ИНХ-ын төлөөлөгчид, мэргэжлийн байгууллагууд, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, иргэдийн төлөөллүүд зэрэг 150 гаруй оролцогч оролцож байна.

Салбар салбарын төлөөллүүд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, тулгамдаж буй асуудлуудын хүрээнд өөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэн анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй хүргэхэд дэмжлэг болох тухай тал талаас нь хэлэлцэж, гарц гаргалгаа, шийдэлд хүрэхийг зорин хэлэлцэх юм.