Даваа-Пүрэв 08:30-16:30
Баасан 08:30-13:30
Монгол Улсын Засгийн Газрын 224 дүгээр тогтоолын дагуу жил бүрийн нэгдүгээр сарыг “Осол гэмтэлтэй тэмцэх сар” болгон тэмдэглэж ирсэн бөгөөд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран “Хүүхэд-Аюулгүй орчин” сэдэвт аяныг 2023 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд нэгдсэн эмнэлгийн гэмтэл согог судлал, түргэн тусламж/103/-ийн тасаг, тоног төхөөрөмжийн албаны хамт олноос эмнэлгийн үйлчлүүлэгчдэд зориулан өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгөөр иргэдэд гэмтэл согог заслын эмчийн зөвлөгөө, түргэн тусламж дуудлага иртэл иргэд юуг анхаарах, гэрийн нөхцөлд ямар арга хэмжээг эхний үед авах талаар 103-ийн эмч мэдээлэл, зөвлөгөө, гэртээ хэрэглэж байгаа эмнэлгийн зарим тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны заавар, зөвлөмжийг тоног төхөөрөмжийн инженер техникийн ажилтанууд өгч, осол гэмтлээс сэргийлэх сурталчилгааны материалуудыг иргэдэд тараах ажлыг зохион байгууллаа.