Даваа-Пүрэв 08:30-16:30
Баасан 08:30-13:30
Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болсон хавдар хэмээх аюулт өвчнөөс сэргийлэхэд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, дуу хоолойгоо нэгтгэх, хорт хавдрын улмаас хорвоог орхиж буй сая сая хүний амь насыг аврах зорилгоор 2-р сарын 04-ний өдрийг “Хавдартай тэмцэх дэлхийн өдөр” хэмээн зарласан байдаг билээ. Хавдар нь эрт үедээ оношлогдвол бүрэн эмчлэгдэх боломжтой гэдгийг иргэдэд ухуулан таниулах олон нийтэд сурталчлах өдөрлөгийг хавдар, хөнгөвчлөх тасгийн эмч, сувилагч нар хүлээлгийн танхимд зохион байгууллаа. Өдөрлөгт хавдрын эмчийн зөвлөгөө, артерийн даралт болон биеийн жинг хэмжин зөвлөгөө, өгч үйлчлүүлэгчдийн цусан дахь саахарын хэмжээг тодорхойлж, хөгжөөнт стресс тайлах шидэт үгсээр иргэдээ дайллаа