Мэдээ мэдээлэл

ДАРХАНЫ НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХОЙД БУЛАНГИЙН ХААЛГААР #ШИНЖИЛГЭЭ АВДАГ БОЛЛОО

 

Дарханы Нэгдсэн эмнэлгийн эмнэлзүйн лабораторийн шинжилгээ өгөх хэсэгт өөрчлөлт орж, эмнэлгийн төв байрны хойд талын захын хаалга буюу түргэн тусламжийн 103 тасгийн яг эсрэг талын нэг давхрын хаалгаар нэвтрэн орж иргэд шинжилгээгээ өгөх боломжтой болгожээ.

Ажлын өдрийн өглөө бүрийн 08:00-09:00 цагийн хооронд иргэд шээс, цус, нян судлал, биохими зэрэг шинжилгээгээ өгөх боломжтой.

Дугаарлах хэсэг, barcode бичиж өгөх ажилтан болон 3 ширээ бүхий цусны шинжилгээ авах цонхнуудыг байршуулж өгсөн байна.

Энгийн иргэд өглөө 08:00-09:00 цагийн хооронд үйлчлүүлэх бол эмчийн бичигтэй, зайлшгүй яаралтай шинжилгээ өгөх иргэдэд цаг харгалзахгүй үйлчилдэг байна.