Мэдээ мэдээлэл

ШИНЭ ИРГЭНИЙ БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

🔹Дархан хотын 63 жилийн ойн өдөр /2024.10.17/ Нэгдсэн эмнэлэгийн Төрөх тасагт 8 шинэ иргэн мэндэлжээ. Аймгийн Засаг дарга Б.Азжаргал шинэ иргэдийнхээ ар гэрт хүндэтгэл үзүүлж “ШИНЭ ИРГЭН БАТЛАМЖ”-ийг бэлгийн хамт гардуулан өгч баяр хүргэлээ. 
🔹Аймгийн Засаг дарга шинээр эхэлж буй ирэх 4 жилийнхээ үйл ажиллагааны хөтөлбөрийн эхэнд ХҮҮХЭД ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН БОДЛОГЫГ хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлууд байх болно гэдгээ илэрхийлээд айл бүрт хүүхдийн дуу цангинаж, азжаргал дүүрэн байхыг ерөөлөө.
🔹Төрөлх хотынхоо ойн өдөр ээж аав, эх орондоо бүл нэмэн ирсэн хүүхдүүдиийн 5 нь үнэг хайчлах хүү, 3 нь үйл мэтгэх охин байна. Эх хүүхдүүдийн бие сайн байгааг аавууд хэлээд аймгийн удирдлагуудад баярласнаа илэрхийллээ. 
👏Монголын үрс маш олон болтугай.