Мэдээ мэдээлэл

Эмнэлгийн мэргэжилтэнгүүд сургалтанд хамрагдлаа

Аймгийн Эрүүл Мэндийн Даатгалын хэлтсийн чанар төлбөр хяналтын мэргэжилтэн Д.Энхтуяа, Н.Оюунбилэг нар нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламж, түргэн тусламжийн мэргэжилтэнгүүдэд өнгөрсөн саруудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийн хяналтын тайланг танилцуулан, нийтлэг гарч буй алдаа, түүнийг багасгах, арилгах талаар сургалт хийж, мөрдөгдөж байгаа эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журмуудын мэдээллийг хийснээр өнөөдрийн сургалт өндөрлөв.