Даваа-Пүрэв 08:30-16:30
Баасан 08:30-13:30
Амилуулах тусламжинд суралцах нь нийгмийн хариуцлагатай холбоотой бөгөөд аливаа хүнд ямар нэгэн гэнэтийн зүйл тохиолдоход түүнд аль ойр байгаа хүмүүс нь амилуулах тусламжийг үзүүлэх шаардлагатай бөгөөд ялангуяа үйлдвэр аж ахуйн нэгжийн хувьд ажилтан албан хаагч бүр заавал эзэмшиж тэр чиглэлийн сургалт, мэдээлэлийг тодорхой хугацаанд зохион байгуулж байх нь учирч болох эрсдэлээс сэргийлэх болох арга хэмжээний нэг. Энэ ур чадварыг эзэмшүүлэх сургалтыг нэгдсэн эмнэлгийн гэмтлийн болон яаралтай тусламжийн тасгийн эмч нар тогтмол зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн ээлжит сургалтыг гэмтлийн эмч клиникийн профессор Б.Батхишиг “Амилуулах суурь тусламж” сэдэвт онол болон дадлага сургалтыг Дархан Дулаан Цахилгаан Станц /ДДЦС-ТӨХК/-ын ажилтануудад зохион байгууллаа.