Мэдээ мэдээлэл

ЭМЧ НАРЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгох, хэнийг ч орхигдуулахгүй байхад эмч нарын манлайлал оролцоо чухал. Эмчийн ажил сэтгэлзүйн хувьд санаа зовсон, өрөвдсөн олон “өнгийн” мэдрэмж сүлэлдэж хүний төлөө гэсэн сэтгэл нь тэднийг амраах завгүйгээр ажиллуулж өөрсдийн эрүүл мэндээ мартсан эрхэм хүмүүс! Эмч хүн өөрөө эрүүл байж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд тогтмол хамрагдаж иргэд, олон нийтийг уриалж, тэдний эрүүл мэндийг дэмжих зорилгоор ОУ-ын эмч нарын өдрийг угтан Нэгдсэн эмнэлгийн удирдлагын зүгээс нийт эмч нараа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ үйл ажиллагааг зохион байгуулсан удирдлагын хамт олондоо эмч нар талархалтай байна.