Даваа-Пүрэв 08:30-16:30
Баасан 08:30-13:30
Олон улсын эх баригчдын өдрийг жил бүрийн 05 дугаар сарын 05 ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд энэ өдрийг угтан нэгдсэн эмнэлгийн захиргаа, Ц.Баясгалан даргатай “Түмэн наст –Оршихуйн” ГҮТББ болон сувилахуйн алба, амаржих тасгийн хамт олноос “Ахмад үе –Арвин туршлага” сэдэвт хүндэтгэлийн арга хэмжээнд 36 жил эрүүл мэндийн салбарт ажиллахдаа 28 жилээр эх баригчаар /хүйн ээж/ ажилласан Т.Цэрэндолгор уригдан оролцож түүний ажил, амьдралын түүхийг шинэ залуу, дунд үеийхэндээ танилцуулан, хөдөлмөр алдрыг тэмдэглэн алдаршуулах үйл ажиллагааг зохион байгуулав. Уг үйл ажиллагаанд байгууллагын удирдлагууд хүндэтгэл үзүүлж хүйн ээжийн гэр бүлийхэн, хамтран ажиллаж байсан нэгэн үеийхэн, найз нөхөд нь оролцож дурсамжаа хуваалцан, дууны цэнгүүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.