Даваа-Пүрэв 08:30-16:30
Баасан 08:30-13:30
Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Монос Эмийн үйлдвэр ХХК хамтран Нэгдсэн эмнэлгийн эмч нарт Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын 6 зорилт, Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх ДЭМБ-ын бодлого буюу Сэргийлж болох хор хөнөөлийг арилгах, Өндөр эрсдэлтэй эмийн аюулгүй байдлыг сайжруулах талаар сургалт зохион байгууллаа.
Дэлхий дахинд аюулгүй байдлыг хангаагүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний улмаас үүсэж буй сэргийлж болох хохирлыг хамгийн боломжит хэмжээгээр бууруулах нь үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахын гол зорилго юм. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрсдэлийг тогтвортой бууруулах, сэргийлэх боломжтой таагүй тохиолдлыг цөөрүүлэх, гарсан тохиолдолд хохирол, хор нөлөөг нь багасгахад чиглэгдсэн соёл, үйл явц, эрх зүй, зан үйл, технологи, орчныг бий болгох зохион байгуулалттай үйл ажиллагаа юм. Иймд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулахад “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал”-ыг ханган ажиллах шаардлагатай юм.