Мэдээ мэдээлэл

ГАЛ УНТРААХ ТАРХАЛТЫН СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Улсын хэмжээнд зохион байгуулагдах “Стратегийн команд штаб”-ын сургууль болон Дархан-Уул аймагт зохион байгуулагдах “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг зохион байгуулах бэлтгэл ажил болон орон даяар зохиогдож буй "Бэлэн бай" аяны хүрээнд нэгдсэн эмнэлгийн гамшгаас хамгаалах бүлгийн гишүүдэд Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн мэргэжилтнүүд гал унтраах тархалтын сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтаар Байгууллагын галын аюулгүй байдал”, гал унтраагуурын ажиллах зарчим, техник үзүүлэлт, "Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед авах арга хэмжээ" талаарх дадлага сургалтаас гадна Гал унтраах, аврах 22 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцсан үйл ажиллагаа болж өндөрлөлөө