Мэдээ мэдээлэл

“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн болон ДЭМБ-ын түүхт 75 жилийн ойг угтан, иргэд олон нийтэд эрүүл мэндээ дэмжих, хамгаалах, зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, спортын ач холбогдлыг таниулан сурталчлах зорилгоор “Эрүүл монгол хүн” үндэсний фестивалийг Дархан-Уул аймгийн хэмжээнд Дархан-50 цогцолборын талбайд олон нийтэд нээлттэй хэлбэрээр зохион байгууллаа.

Хүн амын дунд архи, тамхи зэрэг хорт бодисын хэрэглээ өндөр байгаа нь мөн Халдварт бус өвчлөлөөр өвдөх суурь том шалтгаан болж байгаа юм. Архины зохисгүй хэрэглээний шууд ба шууд бус нөлөөний улмаас элэгний хатуурал, нойр булчирхайн үрэвсэл, элэгний хавдар зэрэг 200 гаруй өвчин эмгэг үүсдэг байна. Гэтэл манай улсад согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой эмгэгийн тархалт дэлхийн дунджаас 3 дахин их байдаг байна.

Тиймээс иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгон зан үйлийг өөрчлөх замаар бие бялдар, сэтгэц, танин мэдэхүйн хувьд эрүүл, өв тэгш Эрүүл Монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой Үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлээд байгаа юм.

Энэхүү үйл ажиллагааг Аймгийн хэмжээнд Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газар болон Төрийн болон Төрийн бус байгууллагууд хамтран зохион байгууллаа.