Мэдээ мэдээлэл

Эерэг хандлага-Аз жаргалтай амьдрал” сэдэвт сургалт....

Дархан-Уул аймагт “Боловсролын судалгаа, арга зүйн чадвар төв” НҮТББ-аас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Төрийн албаны шинэтгэл, Төрийн албан хаагчийн 2023 оны сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ач холбогдол бүхий Олон улсын оюуны дасгалжуулагч Ч.Чулуунцэцэг багшийн “Эерэг хандлага-Аз жаргалтай амьдрал” сэдэвт хувь хүний хөгжлийн сургалтанд нэгдсэн эмнэлгийн нийт эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан,албан хаагч нар хамрагдлаа. Уг сургалт нь сөрөг бодлуудаас өөрийгөө чөлөөлж бодлоо удирдах, өөртөө итгэх итгэлийг олж авах, усны дасгал, сөрөг сэтгэл хөдлөлөө удирдах, өөрийнхөө оюун санааг хүчирхэгжүүлэх дасгал, сөрөг мэдээлэл, сөрөг хүмүүсээс өөрийгөө хамгаалах сэтгэл зүйн дархлаатай болгох дасгал” гэсэн 8 сэдвийн хүрээнд бөгөөд эдгээр дасгалыг амьдралдаа хэрхэн ухамсартайгаар хэрэгжүүлэх аргыг зааж өгдгөөрөө онцлог юм.