Мэдээ мэдээлэл

“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦЛОО

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн болон ДЭМБ-ын түүхт 75 жилийн ойг угтан, иргэд олон нийтэд эрүүл мэндээ дэмжих, хамгаалах, зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, спортын ач холбогдлыг таниулан сурталчлах зорилгоор “Эрүүл монгол хүн” үндэсний фестивалийг Дархан-Уул аймгийн хэмжээнд 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр "Дархан 50" цогцолборт олон нийтэд нээлттэй хэлбэрээр зохион байгуулагдагдаж нэгдсэн эмнэлгийн хамт олон байгууллага, тасаг нэгжийнхээ үйл ажиллагаа. эрүүл мэндийн тусламж үйлчилгээний дэвшилтэт технологи , үзлэгийн цаг авах, эрүүл мэндийн даатгал болон халдварт, халдварт бус өвчнөөс сэргийлэх тамхи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ, хөдөлгөөний дутагдал, таргалалт, буруу хооллолт зэрэг хувь хүний эрсдэлт зан үйлийн талаар мэдээлэл, сурталчилгааг хийж, цусны даралт, биеийн жинг хэмжин зөвлөгөө мэдээлэл хүргэж ажиллалаа. “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” үндэсний хөдөлгөөнд –Иргэн бүр нэгдэн өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулж идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхдээ хамтдаа цаг гаргахыг нэгдсэн эмнэлгийн хамт олноос уриалж байна.!!