Онош зүйн тасаг /Цусны салбар/

 Онош-зүйн тасгийн товч танилцуулга

Лабораторийн тасаг нь анх 1964 онд сум дундын эмнэлэгт 2 лаборанттайгаар ажиллаж шээс болон цусны ерөнхий шинжилгээг уламжлалт аргаар хийж эхэлсэн. 1965 онд  физик эмчилгээний тасагтай нэгдэн 2 лаборант 1 шил угаагчтай ажиллаж эхэлсэн. 1972 оноос тусдаа лаборатори  болон бие даан ажиллаж эхэлсэн. 1972-1980 он хүртэл клиник биохими,бактериологийн шинжилгээ хийж байжээ. Анхны лаборантаар Буянхүү ,Баасанжав нар ажиллаж байсан.

  • 1980 оноос лаборант Т.Эрдэнэ, Оюунчимэг, Батцэцэг, Р.Долгор, Энхтуяа, Хишигсүрэн, Ц.Чулуунбат  нар

  • 1990 оноос хойш лаборант Нарангэрэл,Х.Отгонбаяр,Т.Жаргал, Дариймаа, Я.Мягмар, Р.Мөнхцэцэг, Б.Пүрэвдулам, Алтанчимэг, Б.Сугаржав, П.Отгонбаяр, Н.Булганчимэг, Энхтайван, Оюунцацрал, Байгалмаа, Цогзолмаа

  • 2005 оноос хойш лаборант Ц.Ганчимэг, Л.Наранцэцэг, Ш.Баянжаргал, П.Эрдэнэочир, Т.Жавхланбаяр, Д.Энхцэцэг, Ундрал, А.Туул, Мандах, М.Лхагваа нар ажиллаж байсан.

  • Одоо онош-зүйн тасаг нь эмнэлзүйн лаборатори, вируслоги, цусны салбар банк, бактериологи, сүрьеэгийн лаборатори гэсэн хэсгүүдээс бүрдсэн 1  ахлах лаборант, 22  лаборант, 3 трансфузиологич, 1 сувилагчийн оронтойтойгоор  лабораторийн тусламж үйлчилгээг САЗ-ын дагуу чанартай  үйлчилгээг тасралтгүй  үзүүлж байна.

  • 2020 онд ЭМ-ын системийн  “ШИЛДЭГ ТАСАГ”аар тус тус шалгарч байлаа. Мөн 2021 оны 5 сард   Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албанаас зохион байгуулсан “СЭТГЭЛИЙН ДАРХЛАА ИТГЭЛИЙН ХҮЧ” уриатай  “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ ХАМТ” олон аян  2021 оны 04 сарын 29-өөс 5 сарын 10-г хүртэлх 10 хоногийн хугацаатай зохион байгуулагдсан. Тус аяны хүрээнд Онош зүйн тасгийн хамт олон 3 зорилт бүхий 8 үйл ажиллагааг  төлөвлөн хэрэгжүүлэх ажиллаж 1 байранд шалгарч  бүх ажилчид цалингийн .15% урамшуулалд хамрагдаж байгуулагын ХҮНДЭТ дэвтэрт бичигдэх эрхээр шагнагдсан.

  • 2017 оноос хойш  Эмнэлзүйн лабораторид Лаборант М.Отгон, Н.Отгонтуяа, Д.Шийрэвбарчин, Т.Болормаа, Д.Эрдэнэ, Э.Эрдэнэчимэг, Ж.Лагвадорж, Н.Янжмаа, И.Ариунжаргал, С.Нурболот, Б.Отгончимэг, Ц.Дэлгэрмөрөн, Б.Мөнхцэцэг, С.Уянга нар ажиллаж байна. Ахлах зэрэгтэй  сүрьеэгийн лаборант Л.Наранцэцэг, бактериологийн лаборант Я.Мягмар нар ажиллаж байна. Хамт олноороо 2019 онд байгууллагын  “БҮТЭЭЛЧ ТАСАГ “аар шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан. Аяныг хамт олноороо зохион байгуулж тасгийнхаа болон нэгдсэн эмнэлгийн ажилчдынхаа сэтгэлийн дархлааг дэмжиж идэвх санаачлагатай оролцлоо.

Цусны салбар төвийн танилцуулга

Цусны салбар төв ньЭХЯ-ны 1962 оны 10 сарын 08-ны өдрийн 295 тоот тушаалаар Дархан хотын Нэгдсэн эмнэлгийн дэргэд  цусны салбар станц байгуулагдан ажиллаж эхэлсэн. Анхны бага эмчээр Михлай,1980 оноос бага эмчээр Д.Цэрэндолгор, П.Янжмаа нар ажиллаж байсан байна. Одоо 1 их эмч, 3 трансфузиологич,1 сувилагчийн оронтойгоор ажиллаж аймгийн хэмжээний цус цусан бүтээгдэхүүнээр ханган чанарыг эрхэмлэн ажиллаж байна. Бага эмч Х.Нуржан, Д.Наран, Г.Тунгалаг,сувилагч Д.Бямбазул нар ажиллаж байна. Цусны салбар төвийн  ахмад ажилтан Д.Цэрэндолгор нь 1991-2009 хүртэл бага эмчээр ажиллаж байгаад 2009 оны 7 сард гавьяаныхаа амралтад гарсан.2001 онд АХ-ын 80 жилийн ойн медаль,2003 онд Цусны  алба үүсч хөгжсөний 40жилийн ойн медаль,2005 онд ЭХ-тэргүүний ажилтан,2006 онд аймгийн тэргүүний ажилтан, Найрамдлын дархан тэмдэгээр тус тус шагнагдсан.2005 оноос эхэлж бие даасан ОНОШ-ЗҮЙН тасаг болон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд анхны   ахлах сувилагчаар ахмад ажилтан Н.Гантуяа  нь 2005  оноос 2011 оны 11 сар хүртэл ажиллаж байгаад Дүн бүртгэлийн тасаг руу шилжиж ажилсан. Ш.Мэндбаяр 2011оноос 2018 оны 1 сар хүртэл ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. Ахлах лаборантаар анх удаа П.Эрдэнэ-Очир нь 2018 оны 1 сараас 11 сар хүртэл ажиллаж байсан.

2020 оны 11 сарын  1-ээс  2021 оны 4 сарын 01 хүртэл ахлах лаборантаар М.Лхагваа ажиллаж байгаад 2021 оны 4 сард шилжиж 5 сарын 01 ахлах лаборантаар Ж.Дариймаа дахин  одоог хүртэл ажиллаж байна.

Ахмад ахлах арга зүйч Ш.Мэндбаяр 1984 онд АУК төгсөж тасралтгүй НЭ-ийн тасаг нэгжид 1984-2011 он хүртэл ажиллаж байгаад 2011 оноос онош-зүйн тасгийн ахлах сувилагчаар 7 жил тасралтгүй ажиллаж байлаа. Ажиллах хугацаандаа  ЭМЯ-ны ЖУУХ БИЧИГ,АЛТАН ДЭНЛҮҮ улсын уралдааны шилдэг сувилагч, Аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдэг,ЭХТА-цол тэмдэгээр тус тус шагнагдаж байсан.


Ахлах лаборантаар Ж.Дариймаа 2018 оны 11 сараас Одоог хүртэл ажиллаж байна.Ж.Дариймаа нь 1992 оноос эхлэн НЭ-ийн лабораторит тасралтгүй 29 дэхь жилдээ ажиллаж байна.Ажиллах хугацаандаа :Дархан Сумын ЗД-ын ЖУУХ БИЧИГ,Тэргүүний Залуу Алтан медаль, Авархуйн Үйлстэн,Аймгийн Тэргүүний Ажилтан,Аймгийн Засаг Даргын *ЖУУХ БИЧИГ* 2006 онд ЭМЯ-ны ЖУУХ БИЧИГ 2017 онд ЭХТА-цол тэмдэг зэрэг шагналуудаар шагнагдаж хамт олноо манлайлан ажиллаж ирсэн.

Дархан-Уул аймагийн Сүрьеэгийн лабораторийн танилцуулга 

Тус лаборатори нь1996 онд Монгол улсад DOTS-ын эмчилгээ нэвтрэн эхлэж байсан үеээс бие даасан Сүрьеэгийн лаборатори болон үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

 

 

2021 он хамт олноороо

 

Онош-зүйн тасгийн үйл ажиллагаа

Бактерлоги лаборатори

Цусны банк

ШЕШ-гээ

Вируслоги лаборатори

Биохимийн Лаборатори

Донорын шинжилгээ

БЗХӨ-шинжилгээ

ЦДШ-гээ

Вируслоги лаборатори

Сүрьеэгийн лаборатори

Серологи лаборант Ж.Лхагвадорж

Ахлах лаборантаар Ж.Дариймаа 2018 оны 11 сараас Одоог хүртэл ажиллаж байна.Ж.Дариймаа нь 1992 оноос эхлэн НЭ-ийн лабораторит тасралтгүй 29 дэхь жилдээ ажиллаж байна.Ажиллах хугацаандаа :Дархан Сумын ЗД-ын ЖУУХ БИЧИГ,Тэргүүний Залуу Алтан медаль, Авархуйн Үйлстэн,Аймгийн Тэргүүний Ажилтан,Аймгийн Засаг Даргын *ЖУУХ БИЧИГ* 2006 онд ЭМЯ-ны ЖУУХ БИЧИГ

2017 онд ЭХТА-цол тэмдэг зэрэг шагналуудаар шагнагдаж хамт олноо манлайлан ажиллаж ирсэн.