Даваа-Пүрэв 08:30-16:30
Баасан 08:30-13:30
Мэдээгүйжүүлэг-Эрчимт эмчилгээний тасаг
Үйл ажиллагааны зорилго: Дархан-уул аймгийн хүн амд амь тэнссэн үеийн яаралтай тусламж, эрчимт эмчилгээ,хагалгааны үеийн мэдээгүйжүүлэг, сувилахуйн тусламж үйлчилгээг стандартын дагуу чанартай тасралтгүй үзүүлэхэд оршино.
Тасгийн танилцуулга : Дархан хотод 1963 онд 50н ортой сум дундын эмнэлэг байгуулагдсан байсан ба улмаар 1972 онд ЗХУ-ын тусламжтайгаар шинэ эмнэлэг ашиглалтанд орсноор МЭЭ тасаг нь дараах үе шаттайгаар хөгжиж ирсэн.
• 1972 онд Мэс заслын тасгийн дэргэд хагалгааны дараах өвчтөнг эмчлэх тасаг
• 1983 онд Хүлээн авах Сэхээн эрчимт эмчилгээний тасаг
• 1986 оноос Түргэн тусламж Хүлээн авах Сэхээний тасаг
• 1992- оноос Хүлээн авах Сэхээн эрчимт эмчилгээний тасаг
• 2001-оноос Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлэгийн бие даасан тасаг áîëæ
• 2003 онд ЭМЯС-ын А/68 тоот тушаалын äàãóó Япон улсын “JAICA”-í өвсний үндэс төслийн хүрээнд өргөтгөл хийгдэж одоогийн энэ бүтэц байрлалд орж ажиллаж эхэлсэн байна.
2015 оны 4 сараас эхлэн Гемодиализын хэсэг хамрагдан ажиллаж байна. Гемодиализын хэсэгт мэргэшсэн их эмч-1, сувилагч-5 ажиллаж аймгийн хэмжээнд Гемодиализийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Мэдээгүйжүүлэг- Эрчимт эмчилгээний тасаг нь 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Тус тасагт эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгээр мэргэшсэн их эмч -5, ахлах сувилагч-1,сувилагч -12, асрагч -4тэйгээр ажиллаж байна. Тус тасгийн эмч нарын 64.7% , сувилагч нарын 82% мэргэжлийн ахлах ба тэргүүлэх зэрэгтэй , Клиникийн профессор-1 тасгийн эрхлэгч Д.Содбэлэг ажилладаг. Цаашид бид мэдээгүйжүүлэг-эрчимт эмчилгээнд орчин үеийн шинэ арга техник, технологи нэвтрүүлэн , нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг улам хөгжүүлэх зорилт тавин ажилласаар байна.
Манай тасгийн ололт амжилт
2006 онд Байгууллагын ажил мэргэжлийн аварга тасаг
2009 онд Эмчилгээ оношлогооны тэргүүний баг
2011, 2012 оны Байгууллагын Тэргүүний тасаг
2014 онд –Гэрийн сувилахуйн Шилдэг баг
2015онд- Шилдэг тасаг
2016 онд- Стандарт хэрэгжүүлэгч Шилдэг хамт олон
2017 онд- эмч нарын Шилдэг баг болсон амжилттай байна.
2021 онд-Шилдэг тасаг