Мэс заслын тасгийн түүхэн замнал
- 1966 онд Нэгдсэн эмнэлэг нь 105 ортойгоор байгуулагдахад Мэс засал –Эмэгтэйчүүдийн тасаг нь анх үйл ажиллагаагаа эхэлсэн
- 1968 онд Мэс заслын бие даасан 20 ортой тасаг болон өргөжиж 1 эмч, 5 сувилагч, 1 асрагчтай ажиллаж эхэлсэн
- 1979 онд Мэс заслын тусламжийн хүрээг нэмэгдүүлэх зорилгоор нэмж гэмтлийн 20 ортойгоор үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн ба
- 1987 оны 10-р сараас Мэс заслын тасаг нь бие даан үйл үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ДУА-ийн иргэдэд мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна
- Одоо мэс заслын тасаг нь Мэс заслын-30, хавдар хөнгөвчлөх-10, чих хамар хоолой-4, нүдний-2, нийт 45 ортойгоор ДУА-ийн иргэдэд үйлчилж байна.
Манай хамт олон
Мэс заслын тасагт мэс заслын эмч -8, боолтын сувилагч -2, мэс заслын сувилагч-8 асрагч-2 ажиллаж байна. Үүнд:
- Зөвлөх эмч -1
- Хэвлийн хөндийн дурангийн мэс заслын эмч 2
- Хавдрын мэс заслын эмч -1
- Урологийн мэс заслын эмч 2
- Хүүхдийн мэс заслын эмч 2 нийт 8 эмч ажиллаж байна.
Хийгдэж буй хагалгаанууд
- 2017 онд нийт яаралтай болон төлөвлөгөөт хагалгаа 990
- Хавдрын хагалгаа 30
- Чих хамар хоолойн хагалгаа 50
- Дурангийн хагалгаа 258 нийт 1328 хагалгаа хийгдсэн байна.
Шинэ технологи:
Дурангийн мэс засал: Дурангаар 11 төрлийн хагалгааг амжилттай хийж байна. Дурдвал
Анх 2013 онд дурангийн хагалгаа хийж эхэлсэн ба 2018 оны 1 сарыг дуустал нийт 1021 хагалгаа хийгдсэн байна.
Үүнд:
- Цөсний чулуу авах хагалгаа
- 1 оролттой аргаар цөснийн чулуу авах хагалгаа
- Механик шарлалттай идээлсэн цөсний хүүдий авах хагалгаа
- /цөсний ерөнхий суваг задалж угаах, сэтгүүрдэх/ нээлттэй
- Цавиний ивэрхий дурангаар нөхөх хагалгаа /Mesh and nonmesh/
- Мухар олгой авах хагалгаа
- Ходоодны шарх нөхөх хагалгаа
- Элэгний уйланхай авах хагалгаа -/unroofing procedure/
- Бөөрний дутагдлын үед хэвлийд гуурс тавих / хэвлийн диалез /
- Өндгөвчний уйланхай авах хагалгаа - /хавдар авах /
- Бөөрний дутагдлын үед хэвлийд гуурс тавих / хэвлийн диалез /
Хавдрын хагалгаа. Нийт
- Улаан хоолой, ходоод 12 хуруу гэдэс, бүдүүн гэдэсний замын хавдар-
- Умай хоргүй хавдарын хагалгаа
- Өндгөвчний хортой, хоргүй хавдар
- Хөхний хавдар
- Түрүү булчирхайн хавдар
- Хавдрын өвчний үеийн /паллиатив / хөнгөвчлөх хагалгаа болон бусад хавдрын хагалгаа
Урологийн хагалгаа
- Бөөр авах / Нефроэктомия /
- Бөөрний дээд хэсгйи буглаа /Абсцесс/
- Бөөрний давсаг руу орсон хэсэгт тасарсан шээсний сувгийг залгах
- Түрүү булчирхай /аденомэктомия/
- Бамбай булчирхайн мэс засал
- Нойр булчирхайн хавдар тайрах
Дотоод шүүрэл
- Бамбай булчирхайн мэс засал
- Нойр булчирхайн хавдар тайрах
Цаашид:
Мэс заслын өвчлөлийн оношлогоо эмчилгээний стандартыг боловсронгуй болгож хагалгааны нэр төрлийг сайжруулах зорилготой