Даваа-Пүрэв 08:30-16:30
Баасан 08:30-13:30
Гэмтэл согог заслын тасгийн танилцуулга
Дархан -Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасаг нь анх 1979 онд мэс заслын тасгийн дэргэд 20 ортойгоор нээгдсэн ба анхны гэмтлийн эмчээр Б.Батмөнх эмч ажиллаж байсан. Дархан хотын хүн амд осол гэмтлийн тусламж үзүүлж эхэлсэн түүхтэй. 1982 онд Г.Эрдэнэ эмч гэмтэл согогын эмчийн мэргэжлийг эзэмшсэн тус тасагт ажиллаж эхэлсэн ба энэ үеэс Дархан хот болон Сэлэнгийн хүн амд нарийн мэргэжлийн тусламж үзүүлэхийн зэрэгцээгээр согог заслын мэс заслуудыг хийж эхэлсэн байна. Дархан хотын хүн амын өсөлт үйлдвэржилттэй холбоотойгоор осол гэмтлийн тохиолдол ихэссэнтэй холбоотойгоор 1987 оны 10 сарын 26 нд хөдөө орон нутагт анхны бие даасан гэмтэл согогын 60 ортой тасгийг зохион байгуулан ажиллаж эхэлсэн. Одоо гэмтэл согогийн тасаг нь зөвлөх эмч-1 тасгийн эрхлэгч -1 эмчлэгч эмч-3 амбулаторийн эмч-1 ахлах сувилагч -1 ээлжийн сувилагч -8 боолтын сувилагч -2 орон тоотойгоор гэмтлийн 34 ор эрүү нүүрний -4 ортойгоор гэмтлийн мэс заслын болон сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Г.Эрдэнэ эмч 2008 онд Дархан-Ууд аймгийн нэгдсэн эмнэлгээс анхны Монгол улсын зөвлөх зэрэгтэй эмч болж байлаа. 2021 онд Б.Эрдэнэтулга эмч Монгол улсын зөвлөх зэрэг хамгаалсан. Одоо манай тасагт зөвлөх зэрэгтэй Б.Эрдэнэтулга тэргүүлэх зэрэгтэй Д.Энхбаатар , Ц.Батбаатар ахлах зэрэгтэй эмч Б.Батхишиг тэргүүлэх зэрэгтэй сувилагч Я.Мөнхсувд ,С.Наранцэцэг, Ц.Чимгээ, С.Нэмэхбаяр нар ажиллаж байна .Тус тасгийн ажилчдаас Г.Эрдэнэ , Б.Эрдэнэтулга эмч нар хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, эмч Д.Энхбаатар , Ц.Батбаатар нар алтан гадас одонгоор шагнагдсан. Манай тасагт 1990-2000 онд ажиллаж байсан Д.Жаргалсайхан эмч маань 2021 онд Монгол Улсын хүний гавъяат эмч цолоор шагнагдсан байна. Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 12-р сарын 25-ны 94 тоот тогтоолоор Гомбосүрэнгийн Эрдэнээгийн нэрэмжит Гэмтэл согог заслын тасаг болсон билээ.
Нэвтрүүлсэн мэс заслын аргууд :
1980 оноос ясны хугарлуудыг уламжлалт ба эвийн аргаар эмчилж засагдахгүй хугарлыг ясны гадуур болон голоор хадах мэс заслыг хийж эхэлсэн.
1983 оноос гүн түлэнхийн үед дерматомоор арьс нөхөх мэс засал
1984 оноос гар сарвууны судас шөрмөс залгах мэс заслын арга мөн мөчдийн хугарлыг эмчлэх Илизаровын аргыг нэвтрүүлсэн.
1985 оноос гавал ясны цоорхойг нөхөх пластик мэс заслын арга
1986 оноос ясны бороололт сайжруулах зорилгоор болон ясны дутагдлыг нөхөх ауто- остеопластик мэс заслын арга иөн төрөлхийн болон олдмол согогуудыг мэс заслаар эмчлэх арга
1990 оноос Илизаворын аппаратаар мөчний богиносолтыг сунгах мэс заслын арга
2003 оноос чөмөгний ясны хугарлыг АО ялтас шургаар бэхлэх мэс заслын арга
2012 оноос чөмөгний ясны хугарлын түгжээт хадаасаар хадах мэс засал
2019 оноос өвдөгний үе солих мэс засал
2019 оноос түнхний үе солих мэс засал
2020 оноос дунд чөмөгний их эргүүлэгийг Гамма хадаасаар хадах