Даваа-Пүрэв 08:30-16:30
Баасан 08:30-13:30
Амаржих тасгийн танилцуулга
Дархан-Уул аймаг Нэгдсэн эмнэлэг Төрөх тасаг нь 1963 онд 10 ортой анхны төрөх тасаг нээгдэж эмэгтэйчүүдийн их эмчээр Цэсрэн, эх баригч сувилагчаар Д.Даш ,Ч.Норжмаа , С. Хорлоо, асрагчаар Лхагвасүрэн, Ягаан нарын нийт 7 хүний орон тоотойгоор эх барих эмэгтэйчүүдийн тусламж үзүүлж эхэлсэн. 1966онд Дархан хотын нэгдсэн эмнэлэг байгуулагдахад төрөх тасаг өргөжиж эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч Г.Лайжханд, ЗХУ-н харъяат эмч Ромашкина, Роза нар түр хугацаагаар ажиллаж байсан. 1967 оноос төрөх эмэгтэйчүүдийн тасаг 20 ортой буюу төрөх эхийн 15 ор, эмэгтэйчүүдийн 5 ортой болсон ба 1972онд хотын Нэгдсэн эмнэлэг ашиглалтанд орход төрөх газар 60 ортой эх барих эмэгтэйчүүдийн эмч 4 нярайн эмч 2 ЭЗӨГ 4 болон өргөжсөн. 1987 оны 10 сарын 17нд Амаржих газрын барилгыг хүлээн аван 84 эмч, ажилчдын орон тоотой, 60 ортойгоор Нэгдсэн эмнэлгийн харъяанд ажилласан. 1990 оны 1 сарын 22 ны АДХГЗ-ны 06 , ЭХГ-ын даргын А06тоот тушаалаар Амаржих газар болгон өргөтгөж 70 ортой нийт 143 эмч, ажилчдын орон тоотой болон ажиллаж байгаад,1997 оноос хойш өнөөг хүртэл Дархан-уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн харъяа Амаржих тасаг болон, эх барих эмэгтэйчүүдийн их эмч-4, 20 эх баригч, тасгийн бага эмч 1, нярав сувилагч 1, 15 сувилагч, 12 үйлчлэгч íèéò 59 õ¿íèé á¿ðýëäýõ¿¿íòýéãýýð ýõ áîëîí íÿðàéä ýð¿¿ë ìýíäèéí áîëîí ñóâèëàõóéí òóñëàìæ ¿éë÷èëãýýã æèãä õ¿ðòýýìæòýé ÷àíàðòàé ¿ç¿¿ëæ áàéíà. 2019 оны 05 сарын 22 өдөр 50 ортой Шинэ төрөх эмнэлэг ашиглалтанд орж үйл ажиллагаа явуулж байна.
Тасгийн зохион байгуулалт
Хүлээн авах яаралтай тусламжийн хэсэгт эх барих эмэгтэйчүүдийн их эмч-1, 8 эх баригч
Эмэгтэйчүүдийн хэсэгт эх барих эмэгтэйчүүдийн их эмч-1, 4 сувилагч
Эхийн 2 буюу жирэмсний эмгэгийн тасагт эх барих эмэгтэйчүүдийн их эмч-1, 4 эх баригч
Эхийн 1 тасаг эх барих эмэгтэйчүүдийн их эмч-1, 8 эх баригч
Сэхээний тасагт 4 сувилагч
Ахлах сувилагч 1
Нярав сувилагч 1