Эмгэг судлалын тасаг

Эмгэг судлалын тасаг

Анх 1968 онд Дархан хотод 150 ортой Нэгдсэн эмнэлгийн дэргэд 4 орон тоотой Эмгэг Анатомийн тасаг нэртэйгээр байгуулагдсан.  1972 онд ЗХУ-ын тусламжаар Нэгдсэн эмнэлгийн барилгыг ашиглалтанд хүлээлгэж өгөх үед бүрэн тоноглогдсон Шүүх Эмнэлэг Эмгэг Анатомийн зориулалтын байрыг хүлээн авсан.  1974 онд Эрүүлийг Хамгаалахын Яамны томилолтоор нарийн мэргэжлийн их эмч Б.Нацагдорж ирж ажиллан эмгэг анатомийн задлан шинжилгээг 64,4-84,3%-д хийж, эд эсийн ба биопсийн шинжилгээг хийж эхэлснээр гистологийн лабораторийн үйл ажиллагаа эхэлсэн байна. 1984.04.16-ны өдрийн Дархан хотын АДХГЗ-ны 24 тоот тогтоолоор Дархан хотын Эмгэг Анатоми Шүүх эмнэлгийн Товчоог үүсгэн байгуулж, Товчооны анхны даргаар Д.Митьяаг томилон ажиллуулсан.  Түүнээс хойш 1986-1988 онд их эмч Ч.Алтантуяа, 1988-1989 онд их эмч Д.Жавхлан, 1989-1995 онд их эмч С.Цэцэгмаа, 1995-2001 онд их эмч Б.Баяраа, 2001-2009 онд их эмч С.Цэцэгмаа нар тус тус ажиллаж байсан. 2008 онд Монгол улсын Засгийн газрын тогтоол гарч тус ЭСШЭТовчоо нь 2008.12.31-нд татан буугдаж эмгэг судлалын хэсэг нь Нгэдсэн эмнэлгийн тасаг болон бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөнд орсон. Тус Товчооны ахмадууд дотроос их эмч Д.Митьяа нь Хөдөлмөрийн хүндэт медаль,Эрүүлийг Хамгаалахын Тэргүүний ажилтан, 6,7,8-р таван жилийн гавшгайч, туслах ажилтан Дашдорж нь Хөдөлмөрийн хүндэт медаль, Эрүүлийг Хамгаалахын Тэргүүний ажилтан цол тэмдэгээр, бага эмч Б.Должинжав ЭХТА, Ардын хувьсгалын 60 жилийн ойн медаль, 6,7,8-р таван жилийн гавшгайч, УЗН-ийн идэвхитэн, товчооны дарга С.Цэцэгмаа ЭХТА цол тэмдэг, хүндэт жуух бичиг, Найрамдлын Дархан тэмдэг, АХ-ын 80 жилийн ойн медаль, Тэргүүний удирдагч тэмдэг, Тэргүүний шилдэг эмчээр, их эмч Д.Туяа нь ЭМЯ-ны жуух бичигээр, лаборант Ж.Мөнхтуяа Т.Сарангэрэл, туслах ажилтан С.Баасантуяа нар нь ЭМЯ-ны жуух бичиг, ЭХТА цол тэмдэгээр, мөн лаборант Ж.Мөнхтуяа Т.Сарангэрэл, нар аймгийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр, туслах ажилтан Д.Чимгээ ЭМЯ-ны жуух бичиг-ээр, ня-бо Х.Мөнхцэцэг нь ДУА-ийн “Тэргүүний ажилтан тэмдэгээр, ахмад лаборант Р.Сайнтогтох нт аймгийн засаг даргын жуух бичиг, ЭМЯ-ны жуух бичиг, ЭХТА цол тэмдэг, Эрүүлийг хамгаалахын ба ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, Найрамдлын Дархан цол тэмдэгээр , ахмад лаборант П.Баясгалан ЭМЯ-ны жуух, ЭХТА цол тэмдэгээр тус тус шагнагдсан нь бидний хамт олны ажлын бүтээлийг төр засаг, ард түмнээс өндрөөр үнэлж байдгийн илрэл юм. Өнөөдөр тус тасагт тасгийн эрхлэгч эмгэг судлаач эмч Х.Буяндэлгэр, ахлах лаборант Ж.Мөнхтуяа, лаборант Э.Баатарсүх, туслах ажилтан Б.Гантуяа, асрагч Г.Должинсүрэн нар иргэд үйлчлүүлэгчдэд эмгэг судлалын тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Жилдээ Биопсийн шинжилгээ 1500 хүн, Цитологийн шинжилгээ 4500 хүн , Аутопсийн шинжилгээ 60 хүнд хийгдэж байна.

Ахлах лабораторийн техникч Жалцавын Мөнхтуяа

  • 1996-1999 онд Дархан-Уул аймгийн АУК-ыг бага эмч мэргэжлээр онц дүнтэй суралцаж төгссөн. Мөн 2019 онд шаталсан сургалттай эм найруулагчийн ангийг төгссөн.

  • Эд, эсийн лабораторийн техникчийн “Ахлах” зэрэгтэй

Шагнал

  • 2006 онд ЭМЯ-ны “Жуух бичиг”

  • 2008 онд эрүүл мэндийн “Системийн аварга”

  • 2008 онд УБ хотын Эмгэг судлалын үндэсний төв , Эмгэг судлаачдын нийгэмлэгээс эмгэг судлалын алба үүсч хөгжсөний 75 жилийн ойд зориулан зохион байгуулсан “Эмгэг судлал -75” улсын уралдааны 2-р байрын шагнал

  • 2013 онд мянганы сорилтын сангийн “Хөх, умайн хүзүүний хавдрыг илрүүлэх” болзолт уралдаанд тэргүүн байрын шагнал

  • 2003 он, 2019 онд байгууллагын аварга

  • 2013 онд Эрүүлийг хамгаалахын “Тэргүүний ажилтан”

  • 2015 онд Аймгийн “Тэргүүний ажилтан “

  • 2020 онд “Найрамдлын Дархан” цол тэмдэгээр тус тус шагнагдсан.

1999 онд сургуулиа бага эмч мэргэжлээр төгсөөд 23 жил, улсад 31 жил ажиллаж байна. 1999 онд хуучнаар ЭСШЭ-ийн товчоонд гистологи лаборантаар ажилд орсоноор ажил амьдрал минь энэ байгууллагатай холбогдсон билээ. Ажиллах хугацаандаа шинэ лаборант Г.Бадамцэцэг ,Т.Сарангэрэл, Э.Баатарсүх нарыг гистологи лаборантын арга техникт дагалдуулан ажиллаж дадлагажуулсан .

Лабораторийн техникч Эрдэнэбаатарын Баатарсүх

2012-2015 онд АШУҮИС-н харъяа Дархан-Уул аймгийн АУС-н лабораторийн ангийг төгссөн.

  • 2020 онд Дархан-Уул аймгийн “Тэргүүний залуу” алтан медаль

  • 2021 онд Дархан сумын засаг даргын “Хүндэт жуух “ бичиг

Туслах ажилтан Баатарын Гантуяа

2011-2015 онд АШУИС-н харъяа Дархан-Уул аймгийн АУС-г сувилагчийн ангийг бакалаврын зэрэгтэй төгссөн.

  • 2015 он Сувилахуйн амьдрал ТББ-ын шагнал.

Тасгийн бүтэц, үйл ажиллагаа

Манай тасаг нь эмгэг судлаач эмч-1, эд, эсийн лабораторийн техникч -2, туслах ажилтан-1, асрагч-1 гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Эмгэг судлалын тасгийн хамт олон

Эмгэг судлалын тасгийн эрхлэгч, эсийн эмгэг судлаач эмч Х.Буяндэлгэр, лаборант Ж. Мөнхтуяа, Э.Баатарсүх, туслах ажилтан Б.Гантуяа, үйлчлэгч Г.Должинсүрэн нарын бүрэлдхүүнтэй ажиллаж үйлчлүүлэгчээс төрөл бүрийн аргаар авсан эдийн шинжилгээнд (бичил харуурын түвшинд) болон эсийн түрхцийг үзэж өвчнийг зөв оношилж ангилдаг эмчилгээний салбар ба зөв оношилгоо нь эмчилгээний сонголтыг шийддэг хүчин зүйл тул үйлчлүүлэгчийн эмчилгээнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Жилд дунджаар эсийн шинжилгээг 4500 -5000 гаруй , эдийн шинжилгээг 1500 орчим хийж эцсийн оношлогоог нотолгоог баримтлан гаргаж тусламж үйлчилгээний ар талд ажилладаг нэгдсэн эмнэлгийн мэргэшсэн багийнхан эмгэг судлалын тасгийнхан юм.

  • Ололт амжилт

Эмгэг судлаачдын нийгэмлэгээс эмгэг судлалын алба үүсч хөгжсөний 75 жилийн ойд зориулан зохион байгуулсан “Эмгэг судлал -75” улсын уралдааны 2-р байрын шагнал

Мянганы сорилтын сангийн “Хөх умайн хүзүүний хавдрыг илрүүлэх” болзолт уралдаанд их эмч Х.Буяндэлгэр ,лаборант Ж.Мөнхтуяа нар амжилттай оролцож тэргүүн байрын өргөмжлөл, мөнгөн шагнал

 

“Хамгийн чухал нь эрүүл мэнд” спортын II-р наадамд туслах сувилагч амжилттай оролцлоо.

 

 

Сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулсан урлагийн наадамд мэдрэл,амаржих тасагтай нэг баг болон амжилттай оролцсон.

 

 

Эмгэг судлалын үндэсний төвөөс чанарын гадаад үнэлгээг 4 төрлөөр жил бүр хийж батламж гардуулав.

 

Нэгдсэн эмнэлэгийн даргын нэрэмжит тэмцээнд эмч лаборант нар оролцож холимог багаараа тэргүүн байранд орсон.

Биопси болон аутопсийн шинжилгээ

 Цитологийн шинжилгээ