ЭМТҮЧАБ алба

Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой хууль, төрийн захиргааны дээд байгууллагуудын шийдвэр, холбогдох дүрэм журам, стандарт удирдамжийг тасаг нэгжүүдэд хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих үйл ажиллагааг зохицуулах зорилго, чиглэлтэй ажилладаг. Тусламж, үйлчилгээний чанарын удирдлагын тогтолцоонд нийцүүлэн чанарыг тасралтгүй сайжируулах үйл ажиллагааг зохион байгуулж, эрсдлийн удирдлага, чанар, аюулгүй байдалд дотоодын хяналт тавьж тусламж үйлчилгээний чанарын шалгуур үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын үйл ажиллагааг үнэлнэ. Хөндлөнгийн хяналт, шинжилгээ, үнэлгээ, магадлан итгэмжлэл, мэргэжлийн хяналтын шалгалтын дүн, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах. Үйлчлүүлэгч болон эмч эмнэлгийн ажилчдын аюулгүй байдал, эрсдэлийг тооцож сэтгэл ханамжийн судалгаа авна. Байгууллагын хэмжээнд чанар сайжруулах талаар хэрэгжүүлж буй бүх арга хэмжээг бүртгэн, мэдээллийн сан байгуулж, цахим хуудсанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар мэдээлэл тавих, санал гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ.