Санхүү бүртгэлийн алба

 

НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН САНХҮҮГИЙН АЛБАНЫ ТОВЧ ТҮҮХ

1962 оноос гадаадын мэргэжилтэнд үйлчлэх эмнэлгийг байгуулагдсантай холбогдуулан тус эмнэлэг нь өөрийн хариуцсан нягтлан бодогчтой болсноор санхүүгийн алба үүсчээ.

1969-1972 онд Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчоор С.Гочоо нягтлан бодогчоор Чогжоо,Цэрэндорж нар ажиллаж байсан.1974 оноос  Төмөрбат ахлах ня-бо ,тооцооны ня-богоор Дэлгэржав, Эрдэнэцэцэг, Цэдэн-Иш, 1980 оноос Төвлөрсөн нягтлан бодох ангийг байгуулж бүх төсвийн байгууллагуудын санхүүчдийг нэгтгэж эрүүлийг хамгаалах системийн ахлах нягтлан бодогчоор Н.Нямдорж томилогдон ажилласан. Төвлөрсөн нягтлан бодох анги татан буугдсаны дараа Нэгдсэн эмнэлгийн  ахлах нягтлан бодогчоор С.Эрдэнэцэцэг ,тооцооны нягтлан бодогчоор Наянцэцэг, Н.Оюунцэцэг, Оюунчимэг, Х.Мөнхцэцэг, Эрдэнэсанаа, Мөнхтогоо нар санхүүгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж ирсэн.

2005 -2013 он хүртэл Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчоор Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч Б.Эрдэнэчимэг ажиллаж байсан.

Мөн тооцооны ня-бо Х.Мөнхцэцэг,Б.Энхзаяа, цалингийн ня-бо П.Отгонбаяр, Б.Болднасан, Р.Эрдэнэцог, Э.Мөнхтуяа, Б.Болд, Амархүү, Ш.Нарантунгалаг, Г.Сэлэнгэ, Б.Лхагвасүрэн, нярав С.Батжаргал, А.Мөнхцэцэг, Ю.Баянзул, Б.Ган-Од, С.Дүүрэнбилэг нар ажиллаж ирсэн.

Нэгдсэн эмнэлгийн санхүүгийн албанд эдийн засагчийн орон тоо шинээр үүсч анхны эдийн засагчаар 2007 оноос С.Батжаргал ,2009 оноос З.Баатархүү нар ажиллаж ирсэн билээ.

 Үе үеийн Нэгдсэн эмнэлгийн санхүүгийн гал голомтыг манаж ирсэн чадварлаг нягтлан бодогчид, эдийн засагч,  нярав нараараа бид үргэлж бахархан ирсэн.

Одоогийн ажиллаж байгаа санхүүгийн албаны товч танилцуулга

            Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 2020.08.31 ны №А/144 тоот тушаалаар Статистик мэдээлэл эмзүйн тасгийг татан буулгаж  бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт оруулан Санхүүгийн албыг   үүсгэн байгуулсан.

Үүнд: Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч-2 , эдийн засагч-1, тооцооны нягтлан бодогч-2, цалингийн нягтлан бодогч -1 нярав -2 нийт 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

 Санхүүгийн албаны даргаар Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч Р.Эрдэнэцог

Тооцооны нягтлан бодогчоор Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч Б.Энхзаяа

Эдийн засагчаар Т.Лхагва-Очир /волейболын  спортын мастер/

Орлого , тооцооны нягтлан бодогч Ч.Намхайноров

Цалингийн нягтлан бодогч Б.Батчимэг

Эмийн нягтлан бодогч Л.Оюунбилэг

Материал аж ахуйн нярав Ю.Баянзул

Кассын нярав А.Мөнхцэцэг нар  ажиллаж байна.

Санхүүгийн албаны ололт амжилт

 

Мөн байгууллага болон дээд шатны газруудаас авдаг тайлан мэдээ судалгаа шинжилгээг цаг хугацаанд нь тогтмол үнэн зөв гаргаж удирдлагыг санхүүгийн мэдээллээр бүрэн  ханган ажиллаж байна.