Эм зүйн алба

Эмзүйн тусламж үйлчилгээний тасаг

 

Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардагдах улсын бүртгэлд бүртгэгдсэн, чанарын баталгаатай эм эмнэлгийн хэрэгслээр хангах, эмнэлзүйн эм зүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх, холбогдох стандарт, хууль тогтоомжийн дагуу, хянах, тулгамдаж буй хүндрэлтэй асуудлыг тогтоох, сайжруулах арга хэмжээг төлөвлөж, шийдвэрлэх, судалгаа шинжилгээг хөгжүүлэн, сургалт, семинар зохион байгуулдаг. Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмийн жор бичилт, жороор олгох, эмийн гаж нөлөөг бүртгэх, мэдээллэх, судлах, нян эмэнд тэсвэржихээс урьдчилан сэргийлэх, эмч эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчийг эмзүйн мэргэжил, арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажилладаг.